Эрдмийн баяраар мөнгө хураахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-09 15:53:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийлээ.

Нийслэлийн боловсролын газраас "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэхдээ хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнах, тэргүүний сурагчдыг алдаршуулах талаар анхаарч ажиллах тухай зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн байна.
 Нийслэлийн Боловсролын газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Эрдмийн баярыг тохиолдуулан сурагчдаас мөнгө хураах тохиолдол их байдаг. Үүнийг болиоч гэсэн чиглэлийг сургуулиудад өгч байгаа” гэв.

Мөн о
юутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. "Төгсөлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд 28 их дээд сургууль, 35 Ерөнхий Боловсролын Сургууль "Эрдмийн баяр"-ын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас төгсөх ангийн сурагчид оюутнуудыг ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх зөвлөмж гаргасан байна. Хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газрууд сурагчдад согтууруулах ундаа худалдаалахгүй байхыг зөвлөв.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ