“Тэгш гудамж” аян үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр захирамж гаргаж “Тэгш гудамж” сарын аяныг тавдугаар сард сум даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Аяны үйл явц хэрхэн өрнөж байгаа талаар Сайншанд сумын Захирагчийн Ажлын албаны дарга Б.Отгонбаяраас тодруулахад, “Аяныг Сайншанд сумын долоон багийн нутагт дэвсгэрт зохион байгуулж буй. Одоогийн байдлаар аж ахуй нэгж иргэдийн төлөөлөл болсон 160 гаруй хүн идэвхтэй оролцож байгаа. Багийн дарга, болон сумын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг бизнес эрхлэгч, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөлтэй газар дээр нь уулзаж, санал бодлыг нь сонсож ажиллаж байна.
Бид аяны хүрээнд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан. Аж ахуй нэгжүүд дээрх санаачилгыг дэмжиж техник хэрэгсэл болон ажиллах хүчнээ гаргаж хамтран ажиллахаар тохирсон бол банкууд бизнес эрхлэгчид, жижиг аж ахуй нэгжүүдэд зээлийн үйлчилгээгээ барьцаа хөрөнгө гэхгүйгээр түргэн шуурхай хүргэхээр болж байгаа. Иргэд, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор ажил амжилттай явж байгаа. Одоогийн байдлаар тохижилт үйлчилгээг гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна” гэв. Албаныхан аяны үйл ажиллагааг 26-нд дуусгаж идэвхтэй оролцсон шилдэг байгууллагаа шалгаруулж урамшуулна.

Х.Эрдэнэбулган