“Элэг бүтэн Дорноговь” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Дорноговь” дэд хөтөлбөр боловсруулжээ. Тус аймгийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2011-2015 онд хавдрын 506 тохиолдол, жилд дунджаар 101 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 15.6 ноогдож байна. Нийт хавдрын 39.7 хувийг элэгний, үүнээс 62.5 хувийг эрэгтэй, 37.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.
Аймгийн хэмжээнд хийгдсэн хорт хавдрын тархалтын 2015 оны судалгаагаар хойд бүсийн Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх суманд элэгний хорт хавдрын өвчлөл өндөр байгаа аж. Тиймээс хепатитын вирусын халдварын тархалтыг зогсоох, оношилгоо, эмчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, иргэдэд шаардлагатай мэдээлэл хүргэх, хавдраас урьдчилан сэргийлэхэд орон нутгийн шийдвэр гаргагчид, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн, аж ахуй нэгж, иргэний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Элэг бүтэн Дорноговь” аймгийн дэд хѳтѳлбѳрийг боловсруулсан байна.
Дорноговь аймгийн хэмжээнд хорт хавдрын нас баралт 69.7 хувь байгаа нь улс, аймгийн дундажтай ойролцоо бөгөөд элэгний В, С вирусын халдварын улмаас диспансерын хяналтад 1200 хүн бүртгэгдсэн байна. Хөтөлбөрийг 2017-2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Албаныхан боловсруулсан дэд хөтөлбөрөө аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөжээ.

Х.Эрдэнэбулган