Засгийн газар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-10 15:36:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд болж байна. 
Өнөөдрийн хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэхээр товлосноос 5 нь зээлийн хэлэлцээр, санхүүжилтын хөтөлбөртэй холбоотой байгаа юм. Тухайлбал өнөөдрийн хуралдаанаар БНЭУ-аас авах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассиоциаци хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэх юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ