Сэлэнгэ аймагт жендэрийн дэд хөтөлбөр боловсруулж эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-10 22:54:46
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжихээр боллоо.
Энэхүү төслийн үр дүн Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн голлох салбарууд болон орон нутгийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгахад чиглэгдэж байгаа юм. Энэхүү төсөл 2016 оны 12-р сараас 2018 оны 12-р сар хүртэлх хугацаанд хэрэгжих аж. Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлэх сургалт семинарын арга хэмжээ Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т эхэлж, амжилттай үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээнд ХНХЯ-ны ЖҮХ-ны ажлын албаны дарга Т.Энхбаяр, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон тус аймгийн жендэрийн салбар хороо, аймгийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүд, хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд АХБ-ны ТТ-ны төслийн жендэрийн зөвлөх баг болон ЖҮХ-ны ажлын алба тус аймагт 5 өдөр ажиллах юм.
 Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ