“Монголын эдийн засгийн форум” чуулганыг хойшлуулах шийдвэр гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн форум” чуулганыг энэ сарын 18-19-нд товлогдсон байсан. Гэвч чуулганы товыг дахин хойшлуулах шийдвэрийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргажээ.
Уг шийдвэрийг чуулган зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй уулзсаны дараа гаргасан талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийж танилцуулав. Чуулганы товыг хойшлуулах болсон шалтгаан нь ОУВС-ын Захирлуудын зөвлөлийн хурлаас гарах шийдвэрээс хамаарч хэлэлцэх асуудлаа тодорхойлохоор хүлээж байгаатай холбоотой юм байна. Тодруулбал ОУВС-ын Захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр хуралдаж Монгол Улсыг хөтөлбөртөө хамруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрээ гаргана. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар ямар асуудал ярих, эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой болох юм.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 12-нд хуралдах байсан ч хойшилсон. Хурал яагаад хойшилсон талаар тодруулахад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Бид бүхэн ОУВС-тай хөтөлбөрийнхөө хүрээнд асуудлаа тохирч, төсвийн тодотголоо хийсэн. Дөрөвдүгээр сарын 21 гэсэн товтой, хүлээлттэй байсан ч УИХ-ын тогтоолтой холбоотойгоор хойшилж, УИХ тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн. Бидний хүлээлт бол тавдугаар сарын 12 гэж хүлээж байсан ч албан ёсны захирлуудын зөвлөлийн хурал тавдугаар сарын 24 хэмээн тов гарсан байна" гэж хариулав.
Эдийн засгийн чуулганыг хойшлуулах болсон нь мөн ирэх сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой аж. Сонгууль дөхөж байгаа энэ үед эдийн засгаа улстөржилтгүйгээр ярих нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзжээ. Тиймээс чуулганыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр зохион байгуулахаар ярьж байгаа аж. Учир нь өмнөх чуулгануудаас гаргасан зөвлөмжийг ажил хэрэг болгох чиглэлээр ямар ажил хийснийг дүгнэж цэгнэх, энэ жилийнх бодитой үр дүнтэй байх ёстой гэсэн чиглэлийг Ерөнхий сайд чиглэл өгсөн байна. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн төлөв байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хийж байгаа алхмууд, макро орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэсэн үндсэн сэдвийн хүрээнд ярилцах аж.

Н.Гантуяа