“Бэлэг бэлгийн дээд ном” аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-13 19:27:15
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль санаачилж “Бэлэг бэлгийн дээд ном” аяныг зохион байгуулж байна. Сурагчдынхаа сурч хөгжих бололцоог хангах, сургуулийнхаа заавал унших номын сангийн фондыг баяжуулах зорилгоор санаачилсан дээрх аян тавдугаар сарын 10-наас 30-ныг дуустал үргэлжилнэ.
Иргэд хөдөлмөрчид, номонд дуртай хүн бүхэн сургуулиас  гаргасан заавал унших  номын жагсаалтад багтсан номноос сонгож хандивлах, ном худалдан авахад нь хөрөнгө, санхүүгээр туслах, номын фондыг баяжуулахад нь хамтран оролцох боломжтой аж.
Домогт Улаан-Уулын отрядаар овоглодог  Эрдэнэ сумын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд  326 сурагч суралцаж буй.  Сурагчдын заавал унших номын фондын хүрэлцээ хангамж дутмаг байдаг аж.
Х.Эрдэнэбулган    
Холбоотой мэдээ