Аймгийн хэмжээнд 743 төл ихэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-15 08:45:47
Ховд/МОНЦАМЭ/Энэ оны эхний 5 сарын эхний 10 хоногийн байдлаар 13337,5 мянган хээлтэгчийн 69,2 хувь буюу 952,4 мянган эх мал төллөж,гарсан төлийн 98,2 хувь буюу 908,7 мянган төл бойжуулаад байна.Төлийн хорогдол 17,5 мянгад хүрч, урьд оны мөн үеийнхээс 5,6 мянган толгойгоор доогуур байгаа юм. Тус аймгийн хэмжээгээр 743 төл ихэрлэжээ.
Төлийн хорогдол Дарви суманд 1599, Мянгад 3811, Булган 1364, Дуут 1721, Манхан 1865 –д хүрч эдгээр сумдад нийт хорогдлын 59,2 хувь буюу 10,3 мянган төл хорогдож хамгийн их хорогдолтой сумдын тоонд орж байна. Мал төллөлт урьд оныхоос 48,8 мянган толгойгоор доогуур байгаа нь халдварт өвчин гарсантой холбоотой юм.
 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ