Биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг нутагт нь буцаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-15 13:30:40

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын өмнөд хөрш БНХАУ-ын Эрээн хотод биеэ үнэлж байсан арваад монгол эмэгтэйг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилээр нэвтрүүлж, нутагт нь буцаажээ. Дээрх ажлыг  Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газар, Эрээн хотын Цагдаагийн газар хамтран дөрөвдүгээр сарын сүүлчээр зохион байгуулсан байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Эрээн хотод Монголын 300 гаруй эмэгтэй биеэ үнэлдэг бөгөөд тэд 18-40 насныхан аж. Албаныхан охид эмэгтэйчүүдийг бэлгийн замын өвчин авах, бусдын  дарамтад орох, өр төлбөрт унах, хүний наймааны хохирогч болох зэрэг эрсдлээс сэргийлэхийн тулд нутагт нь буцаасан байна. Мөн Эрээн хотод биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн  75 хувь нь хар тамхины төрлийн ургамал хэрэглэдаг гэсэн судалгаа байдаг аж. Бие үнэлэгч эмэгтэйчүүдийг нутагт нь буцаах ажлыг энэ оныг дуустал зохион байгуулах аж.     

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ