МАН жишиг болохуйц сонгууль явуулахыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-16 12:06:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг жишиг болохуйц сонгууль болгон явуулахыг өрсөлдөгчиддөө уриалав.

Уг уриалгад, "Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгууль хуулийн дагуу явах ёстой. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бүхий л үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулж ирсэн, цаашид ч хуулийн үг үсэг бүрийг ягштал баримтлах болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ үеийн түүхэнд жишиг болохуйц нуруутай сонгууль болгохын төлөө АН, МАХН хамтран ажиллахыг уриалж байна" гэжээ.

Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад далд сурталчилгаа явуулж байгааг буруушаав.

Б.Туул
Холбоотой мэдээ