Сэлэнгийн цагдаагийн газрынхан хавдрын эсрэг аянд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-28 12:06:57

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын хамт олон  хорт хавдрын эсрэг аянд нэгдэж, хандив цуглуулах уриалга гаргаад байна.

 Тус цагдаагийн газрынхан Хавдар судлалын эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажил, тоног төхөөрөмж суурилуулахад хандив өргөх аяныг дэмжин аймгийнхаа бусад байгууллагыг сайн үйлсэд нэгдэхийг уриаллаа. Энэхүү санаачлагыг дэмжиж иргэдийг хорт хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх сайн үйлсэд сэтгэлийн хандив өргөхөө  Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагынхан мэдэгдээд байна. 

 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ