Гэмт хэргийн шинжтэй гурван гомдолд эрүүгийн хэрэг үүсгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-28 12:18:19

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 7 хоногийн сүүлээр гэмт хэргийн шинжтэй есөн гомдол, мэдээлэл хүлээн авч, 30 гомдол, мэдээллийг шалгав. 

Эдгээрээс эрүүгийн гэмт хэргийн шинжтэй  гурван гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин  дөрвөн гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, гурван гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналаар прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт нийтдээ эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ