“Догшидын аврал” үзэсгэлэн

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2017-05-19 10:05:01
https://www.facebook.com/chadraabal
 “Догшидын аврал” үзэсгэлэн 
Арван хангал цуврал үзэсгэлэнгийн 5 дэхь буюу “Догшидын аврал” үзэсгэлэн нээгдлээ
Бурханы шашинд “Арван хангал” гэжалдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран,Цамба хэмээх агуучадалтай,хилэнтдүртэйбурхадбайдаг.
Үзэсгэлэнд музейсан хөмрөгөөсөө өмнө гаргаж байгаагүй хангал бурхад болох, Дамдин Чойжоо буюу Эрлэг Номун хаан,Цамба, Шалши, Махгал, бурхадындүрслэх урлагийн олон төрлөөр бүтээн туурвисан сор бүтээлүүдийг дэлгэж байна. Эдгээрнь XIX зуунд холбогдох бөгөөд ихэнх нь нэр нь үл мэдэгдэх урчуудын зуу гаруй бүтээлүүдээс бүрдэж байна.Дөрвөн сахиус нь Монголчуудын дунд өргөн түгэн дэлгэрсэн бөгөөд Үхлийн бурхан гэж алдаршсан Дамдин Чойжоо болон Шалши, Цамба, Махгал тэргүүтэнг шашныг хамгаалагч сахиус хэмээн шүтэж иржээ. 
Догшин сахиусууд бурханы шашинд тэрслэгч ад зэтгэр, дайсан тотгорыг дарах утга бэлгэдлээр чойжин сахиусуудыг хамгийн сүрлэг аймшигтай, хохимой толгой хэлхэж хүзүүндээ зүүсэн, цус савируулсан,хүн амьтныг гишгэсэн догшин дүртэй бүтээдэг. Гэхдээ догшин дүрт бурхадын зэр зэвсэг агсаж, хүний эд эрхтнийг тасчин барьсан дүр дүрслэл нь шашны номд тэрслэгч дайснуудыг шууд алж устгахыг номлосон хэрэг бус харин нүгэл хилэнц, ад зэтгэр, гай зовлон, чөтгөр шулмас зэрэг буян номын үйлсэд харшлагч бодитой болоод бодитой бус бүх саад тотгоруудыг даран устгахыг илэрхийлсэн бэлгэдэл дүрслэл болно.
Шүтээн зураг нь дан ганц бурхадын хөрөг, шүтээн дүрслэхээс гадна Монголчуудын ахуй, зан заншил, уламжлал, хүмүүжлийн дэг ёсыг ч багтаан өгүүлдэг цогц урлаг юм.