Ерөнхийлөгч В.Путин дотоодын төлбөр тооцоонд гадаад валют ашиглахгүй байхыг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-10-28 15:07:23

Кремльд болсон Түлш-эрчим хүчний цогцолборын стратеги хөгжлийн  комиссын хуралдаанаар хямралын үеийн   салбарын хөгжлийн асуудлыг  хэлэлцжээ.

 Орос улсын ерөнхийлөгч В.Путин  Түлш-эрчим хүчний цогцолборын  /ТЭХЦ / хөрөнгө оруулалтын чадавхийг хадгалах тухай  өгүүлэхдээ , ТЭХЦ  нь араасаа эдийн  засгийг  бүхэлд нь чирж явдаг хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэрээр гадаад худалдааны  нефть-хийн рублийн төлбөр тооцоог  нэмэгдүүлж, дотооддоо гадаад валютын тооцоог  зогсоохыг уриалжээ.    

Орос улс  нефть-хий олборлогч орнуудын жагсаалтыг тэргүүлсээр байна. Өнгөрсөн онд Орос улсын нутаг дэвсгэр дээр  527 сая тн нефть олборлосон нь Саудын Арабаас бага, гэхдээ АНУ –аас илүү байв. Мөн Орос улс 584 тэрбум тн байгалийн хий олборложээ.

Сонирхуулахад, тус улсын нийт хөрөнгө оруулалтын 40 хувь  ТЭХЦ-т ноогдож буй юм. Тэгвэл  дэлхий дахинд энэ салбарын хөрөнгө оруулалт буурах хандлагатай байна. 

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ