Нэр дэвшигчдийн үнэмлэхийг бямба гарагт гардуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-ны бямба гарагт гардуулах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшигч бүртгүүлсэн. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарын нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулсан өдрөөс саналын хуудас хэвлэх ажиллагаа эхлэх юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1983 сонгуулийн хэсгийг байгуулжээ. Тодруулбал, 22 аймаг 339 сум, дүүрэгт сонгуулийн хороо байгуулсан бөгөөд сум дүүрэг болон иргэдийн хурлын тогтоолоор зурагт хуудаст байршуулах 23 500 орчим газрыг тогтоогоод байна. Сонгуулийн зардлын хэмжээг намууд 6.8 тэрбумаар, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум төгрөгт багтаахаар болжээ.

Н.Туяа