Тонхуу нь үсний ургалтыг түргэсгэдэг болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-26 11:14:19
ТОКИО./TASS/. Японы хүнсний салбарын “Kinjirushi” компанийн мэргэжилтнүүд судалгаа хийх явцдаа япон тонхуунд агуулагддаг васаби гэдэг бодис нь үсний ургалтыг хурдасгадаг болохыг тогтоожээ. Энэ тухай “Tokyo Shimbun” сонинд бичсэн байна.

Энэ ургамлын навчинд их хэмжээгээр агуулагддаг изосапонарин гэдэг бодис нь үсийг маш хурдан ургахад дэмжлэг болдог нь тогтоогджээ. Энэ бодис үсний булцууны эсүүдэд хүрснээр эсүүд өдөөгчдийг идэвхтэй мэдэрч эхэлдэг ба энэ нь үсний ургалтыг хурдасгадаг байна. Үүнээс гадна, васаби нь толгойн хуйханд очих тэжээллэг бодисын урсгалыг хүчтэй болгодог аж.

Эрдэмтдийн баталж байгаагаар, япон тонхууны навчийг үсний угт түрхэхэд дэлгүүрээр зарагддаг ижил төрлийн үйлчилгээтэй гоо сайхны бэлдмэлүүдээс гурав дахин илүү үр дүнтэй байжээ. Харин “Kinjirushi” компани сануулахдаа, тонхууг хүнсэндээ ихээр хэрэглэх, түүнчлэн үйлдвэрийн аргаар боловсруулсан савлагаатай васабиг хуйхандаа түрхэх нь ийм үр дүнд хүргэхгүй гэжээ. 

Өмнө нь Японы гоо сайхны “Shiseido” компани зохиомол үүдэл эс /iPS эс/-ийн тусламжтайгаар үс халцралтыг зогсоох аргыг боловсруулж байгаагаа мэдэгдэж байсан юм. Тодруулбал, эмчлүүлэгчдээс коллаген ялгаруулдаг зөөлөн эдийн дээжийг авч, тэдгээрийг iPS эсүүд болгон өөрчлөн программчилж улмаар өвчтөний хуйхны зөөлөн эдийн оронд суулгаж үржүүлдэг байна.
О.Барс 

 

 




Холбоотой мэдээ