"Мазаалай" үлгэрийн ном хэвлэлтээс гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-26 15:43:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн соёлын ажилтны хөтөлбөрийн нээлтэд "Хонгор нутгийн дуудлага" хөдөлгөөн оролцож, ''МАЗААЛАЙ'' үлгэрийн номоо танилцууллаа. ''Говийн баавгай мазаалай'' хамгаалах сангийн санхүүжилтээр бүтээсэн тус номыг мөн үеэр аймгийн 19 сумын Номын санд бэлэглэсэн байна. 
Тус номонд мазаалай баавгайн амьдрал, түүх домгийг уран яруугаар нэн сонирхолтой хүүрнэжээ. Тус зохиолыг яруу найрагч, хүүхдийн зохиолч Х.Дэмбэрэл бичиж, түүний охин Д.Сарантунгалаг номын зургийг зурж, хөгжмийн зохиолч Г.Бирваа агсны зээ охин Г.Дэлгэрмаа англи хэл рүү орчуулжээ.
Байгаль орчноо хамгаалах, танин мэдэхүйн ач холбогдол бүхий МАЗААЛАЙ үлгэр монгол, англи орчуулгатай хэвлэгдсэнээс гадна монгол бичгийн хувилбарыг ч багтаасан аж.
Олон улсын Эх үрсийн баяраар хүүхэддээ юу бэлэглэхээ хараахан сонгож амжаагүй байгаа бол тус номыг 5000 төгрөгөөр худалдан авч өгөх боломжтой юм байна.
                                                                                                                                                                              Б.Мөнхзул
Холбоотой мэдээ