Шилтэй загаснаас эмгэг төрүүлэгч бактери илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-26 22:12:53
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гэрийн нөхцөлд зөвшөөрөлгүй хууль бусаар Хөвсгөл хадран загасыг шилэн саванд худалдаалж байсан иргэн Б.  М нарын үйл ажиллагааг нь зогсоон “Хөвсгөл Хатгал”, “Цэнхэр замын хишиг” нэртэй нөөшилсөн загасны дээжийг шинжилгээнд өгчээ. Дээжийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэхэд лабораторийн шинжилгээний сорьцын дүнгээр “Хөвсгөл Хатгал” нөөшилсөн загасан бүтээгдэхүүнд нян бүрхэж урган, Salmonella илэрсэн, “Цэнхэр замын хишиг” нөөшилсөн загасан бүтээгдэхүүнд нян бүрхэж урган Salmonella, Staphuloccous aureus , E-Coli зэрэг эмгэг төрүүлэгч бактери тус тус илэрсэн учраас иргэдийг дээрх нэр бүхий нөөшилсөн загасан бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүллээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ