Японы тамирчны талаар жиргээ бичсэний учир ажлаасаа халагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДЕНВЕР. /AP/. "Denver Post" сонинд ажилладаг спортын нэгэн ахмад сэтгүүлч "Индианадолис 500" гэдэг нэг өдрийн авто уралдаанд япон хүн түрүүлсэн явдалд сэтгэл дундуур байгаа" гэдгээ "твиттер" хуудсандаа илэрхийлснийхээ төлөө ажлаасаа халагджээ.
Японы тамирчин Такүма Сато ням гарагт болсон авто уралдаанд түрүүлснээр "Индианадолис 500"-д түрүүлсэн анхны япон хүн болсон бөгөөд үүний дараа Терри Фрай "твиттер"-ээр жиргэсэн байна.
Японы тамирчин Такүма Сато ням гарагт болсон авто уралдаанд түрүүлснээр "Индианадолис 500"-д түрүүлсэн анхны япон хүн болсон бөгөөд үүний дараа Терри Фрай "твиттер"-ээр жиргэсэн байна.
Энэ үйлдлийнхээ төлөө Т.Фрай тамирчин Т.Сатогоос уучлал гуйгаад "Дэлхийн II дайны үед нисгэгч байхдаа япончуудтай байлдаж явсан өвөг эцгээ дурсан санаж, хэт их сэтгэлийн хөөрөлд автсан үедээ энэ жиргээг бичсэн" гэж хэлсэн байна.
"Denver Post" сонин цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан бөгөөд "Т.Фрайгийн энэ үйлдэл нь хүнийг үл хүндэтгэсэн байж боломгүй үйлдэл" гэсэн байна. Мөн "Т.Фрай цаашид манай сонинд ажиллахгүй" гэж мэдэгджээ.
Х.Сарнай