Цагдаа нар гурван хүүхдийн амь насыг аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өчигдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ галын аюулаас гурван хүүхдийн амь аварчээ.
Тэднийг эргүүл хийж явах иргэн Ц-ийн хашаанд гарч хажуу айлын хашаа руу орох эрсдэл үүссэн тул Онцгой байдлын газарт яаралтай дуудлага өгч, гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй байдалд шилжүүлсэн байна. Мөн тэд гарын доорх материал ашиглан түймрийг цурамд оруулахаар ажиллаж байхад нь онцгой байдлынхан ирж, галыг бүрэн унтраажээ.
Ж.Батсайхан