Удирдах ажилтнуудыг үргэлж манлайлагч байхыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймаг, сум орон нутгийн цаг үеийн мэдээ мэдээллийг солилцох, албан байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.
Тус зөвлөлгөөнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг болон албан байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нар, 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн их эмч наынр нийт 200 гаруй хүн оролцсон юм.
Зөвлөлгөөний үеэр Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд, тэдгээрийн зорилт, хэрэгжилтийн үйл явц, аялал жуулчлал болон хөдөө аж ахуй, соёлын салбарыг хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог танилцуулав.
Үүнээс гадна аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Хурлын байгууллагын үйл ажиллагаа, томоохон бодлогын баримт бичгийн хэрэгжилт, цаашдын зорилт, зорилгын талаар мэдээлэл хийж тодорхой зөвлөмж, ажлын үүрэг чиглэл өгсөн бөгөөд аймгийн удирдах ажилтнуудыг цаг үргэлж манлайлагч байж, шинэ санаачлага өрнүүлэн хамтын ажиллагааны уялдаа холбоогоо сайжруулан мэдээлэл солилцох зарчимаар ажиллахыг уриалсан юм.
Мөн энэ үеэр 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дэд бүтцийн салбар зорилтууд, шийдвэрлэх арга зам, Дарга мэргэжил, удирдагч хүний шинж, манлайлалын тухай илтгэл, асуулт хариулт өрнөсөн бөгөөд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдах ажилтнууд бидний оруулах хувь нэмэр, “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого”, “Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого”-ын зорилтыг хэрэгжүүлэхэд удирдах ажилтнууд бидний хувь нэмэр сэдэвт чөлөөт санал, хэлэлцүүлэгээр үргэлжилсэн юм.
Түүнчлэн хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэх, зөвлөмжийн төсөл танилцуулах, батлуулах ажилд аймгийн удирдах ажилтнууд идэвхи санаачлагатай оролцсон байна.

А.Бямбасүрэн