Нийслэлийн шилдэг сурагчдад хотын даргын нэрэмжит шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-05-31 16:11:23

Улаанбаатар/МОНЦАМЭ/ Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардууллаа.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Г.Өнөржаргал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Т.Өнөболд, Баянзүрх дүүргийн Их засаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Дөлгөөн, Сүхбаатар дүүргийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Хатанбүүвэй, Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Мэнд-Амгалан нарын 22 сурагчид шагнал гардуулан өглөө.

Энэ үеэр Хотын дарга нийслэл, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, Улаанбаатарынхаа нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргэн сурлагын өндөр амжилт хүслээ.
 

Холбоотой мэдээ