Энэтхэг болон Пакистан ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /PTI/. Ирэх долоо хоногт Казахстаны нийслэлд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэг болон Пакистан улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болно гэж Хятад улс мэдэгдлээ.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өчигдөр мэдэгдэл хийхдээ “ШХАБ-ын гишүүн улс орнууд тус хоёр улсыг энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болгох ажлыг хурдасгаж байна. Бүх асуудал цэгцэрч байна” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “зургадугаар сарын 8-9-нд болох Астанагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэг болон Пакистаныг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болгоно гэдэгт бид найдаж байна” гэсэн байна.
ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ, Казахстан, ОХУ, Киргиз, Тажикистан болон Узбекистан гэсэн үндсэн зургаан гишүүнтэй. Афганистан, Пакистан, Энэтхэг, Иран, Монгол болон Беларусь улс нь тус байгууллагад ажиглагчийн статустай бол Турк, Азербайжан, Шри Ланк, Армени, Камбож болон Балба нь яриа хэлцээний түншүүд юм.
Улс төр, эдийн засаг ба аюулгүй байдлын салбарт гишүүн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, терроризмтой тэмцэх нь тус байгууллагын үндсэн зорилго билээ.

Г.Доржханд