Сэлэнгэ аймгийн баяр наадмын тов тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-06 11:29:27
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймаг Ардын хувьсгалын 96 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн үндэсний их баяр наадмыг ирэх 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарлаа.
Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлын төсвийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар батлуулж, зохион байгуулах хороо байгуулан ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан байна.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх товыг тогтоосон байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ