"EXPO-2017" үзэсгэлэнгийн нээлтэд 17 орны төр, засгийн удирдагчид оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-06 15:41:58
АСТАНА./TASS/. 6 дугаар сарын 9-нд Астана хотод болох Олон улсын “EXPO-2017” төрөлжсөн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд  17 орны төр, засгийн тэргүүн нар оролцох ажээ. Энэ тухай мягмар гарагт Казахстаны Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахманов Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэн байна.

“EXPO-2017"-гийн нээлтийн ёслолд 17 орны төр, засгийн тэргүүн нараас гадна олон сайд, хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид оролцоно” гэдгийг сайд дурдлаа.

“Ирээдүйн эрчим хүч” сэдэвт олон улсын төрөлжсөн EXPO-2017 үзэсгэлэн 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-ны хооронд Астана хотод болно. Уг үзэсгэлэнд 115 орон, 22 олон улсын байгууллага оролцоно гэдгээ батлан мэдэгджээ. EXPO-2017-гийн үеэр Казахстан улсад 3000 гаруй соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. 

О.Барс 

 

 

Холбоотой мэдээ