Азийн 11 орны 15 их сургуулийн төлөөлөл Монголд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-06 16:22:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС, Сөүлийн их сургууль хамтран Азийн их сургуулиудын зургадугаар чуулган /AUF/-ыг маргааш Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулна.
 
Тус чуулган нь дэлхийн шинжлэх ухаан, боловсролын тавцанд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар санал солилцох, туршлага судлах, гишүүн сургуулиудын хооронд хамтын ажиллагааг боломжит бүх чиглэлд өргөжүүлэх тохиргоог хангах зорилготой.

Энэ удаагийн чуулганд 11 орны 15 их сургуулийн төлөөлөгчид оролцож “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал дээд боловсролд нөлөөлөх нь” сэдвээр чуулах юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ