В.Путин: НАТО оршин тогтнож байгаагаа зөвтгөхийн тулд гаднаас дайсан хайж байдаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. НАТО өөрийн оршин тогтнож байгаагаа зөвтгөхийн тулд ямагт гадаад дайсан хайж байдаг. Оросын Ерөнхийлөгч В.Путин Америкийн найруулагч Оливер Стоунд ярилцлага өгөх үеэрээ ингэж мэдэгдсэнийг “The Daily Beast” сонинд иш татсан байна.
“Дорнод Европын эвсэл гэж байхаа больсон, Зөвлөлт Холбоот улс гэж байхаа больсон. Гэтэл НАТО яагаад татан буугдахгүй байсаар байна вэ? НАТО өөрийн оршин тогтнож байгаагаа зөвтгөх зорилгоор ямагт гадаадаас дайсан хайж байдаг, эсвэл хэн нэгнийг дайсан болгохын тулд өдөөн хатгалга байнга хийж байдаг гэж надад санагддаг” хэмээн В.Путин ярьжээ.
Үүнээс өмнө Америкийн “Politico” сонинд “Путины ярилцлага” киноны хэсгийг нийтэлсэн байна. “Өнөөдөр НАТО бол АНУ-ын гадаад бодлогын хэрэгсэл болсон, энэ эвсэлд холбоотон гэж байхгүй, тэнд зөвхөн аялдан дагалдсан хараат орнууд байдаг. Аль нэг улс НАТО-гийн гишүүн болсныхоо дараа АНУ-ын шахалтыг эсэргүүцэхэд маш хэцүү байдаг” гэж В.Путин ярьсан байна.
Уг баримтат киног 6 дугаар сарын 12-15-нд CBS компанийн салбар болох “Showtime” кабелийн телевизээр үзүүлэх ажээ.

О.Барс