Жорж Клуни ихэр хүүхэдтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-06-07 11:37:41
ЛОНДОН. /ВВС/. Америкийн нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клуни нярайлжээ. Тэрбээр хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна.

Ихрийн эмэгтэйд нь Элла, эрэгтэйд нь Александер гэдэг нэр өгчээ.

Ж.Клунигийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар, Амал өчигдөр өглөө Лондон хотод амаржсан байна.

“Жорж Клунид тайвшруулах тариа хийж, хэд хоног нөхөн сэргээх эмчилгээ хийх хэрэгтэй” гэж түүний менежер Стэн Розенфилд гэж хошигноод, “эх хүүхдүүдийн бие сайн байна” гэв.

Өдгөө 56 настай Ж.Клуни, 39 настай өмгөөлөгч Амал нар 2014 оны есдүгээр сард Италийн Венец хотод гэрлэсэн юм.
Г.Доржханд

 
Холбоотой мэдээ