"Зүүн бүсийн хурд-2017" наадам Сүхбаатар аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-07 15:35:59
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 75 жил ойн баяр наадмыг "Зүүн бүсийн хурд" наадамтай хамтатган 2017 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 30-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.
"Зүүн бүсийн хурд" наадам өнгөрсөн жил Хэнтий аймагт зохион байгуулагдаж байсан бол, 2015 онд Сүхбаатар аймагт болж байсан. Тэгвэл энэ жил дахин хурдны өлгий нутаг Сүхбаатар аймагт хийхээр болжээ. Аймгийн баяр наадам, Зүүн бүсийн хурд наадмыг хамтатган тэмдэглэх аймгийн Засаг даргын захирамж гарсантай холбоотойгоор баяр наадмыг зохион байгуулах комисс, салбар хороод мөн байгуулагдан бэлтгэл ажилдаа ороод байна.
Бүсийн хурд гэдэг утгаараа өргөн наадам болно. Тиймээс зохион байгуулалтын тал дээр ялангуяа хурдан морины уралдааны ажилд ихээхэн анхаарах шаардлагатайг баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Т. Амарбаатар анхааруулав.
Харин Сүхбаатар сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-нд, бусад сумдын баяр наадмыг 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд тэмдэглэхээр болжээ.
Т. Одончимэг  
Холбоотой мэдээ