Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-29 18:39:01

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.55-1992.50 төгрөгийн ханшаар 5.0 сая ам.доллар, 312.30-312.75 төгрөгийн ханшаар 9.1 сая юань худалдан авах, мөн 312.98-313.00 төгрөгийн ханшаар 12.0 сая юань худалдах санал ирүүлжээ.

Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 14.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 30 сая юанийн своп хэлцлийн санал  ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв.

Холбоотой мэдээ