5300 гаруй малчин чадавхжуулах сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-07 16:55:01
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ХХААГ-аас “Малчдад зориулсан чадавхжуулах сургалт”-ыг гуравдугаар сарын 4-өөс эхлэн зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 25 сумын 53045 малчин иргэд уг сургалтад хамрагджээ. Энэ сард багтаж үлдсэн гурван сум болох Бүрэн, Алтанбулаг, Батсүмбэр зэрэг сумдыг сургалтад хамруулна гэж Төв аймаг ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга М.Дашдулам хэллээ.

 

Тэрээр цааш нь хэлэхдээ, "Аймгийн ХХААГ-аас явуулж буй сургалтаар сургагч багш нар малчин хүн ахуй амьдралаа хэрхэн дээшлүүлэх, өрхийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, мал сүргийн үүлдэр угсааг хэрхэн сайжруулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ бүрэн хамруулах, малыг эрүүл байлгахад малчин хүний үүрэг, оролцоо, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулах өргөн зэрэг сэдвүүдээр малчдад сургалт явуулсан" гэв.


Аймгийн 27 сум бүрд “Малчдыг чадпавхжуулах сургалт”-г зохион байгуулахад шаардагдах түлшний зардлыг аймгийн ХХААГ-аас гаргаж байгаа бөгөөд бусад зардлыг тухайн сургалт явуулж байгаа сум хариуцаж байгаа аж.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ