Х.Баасансүрэн бяцхан охины эмчилгээний зардалд зориулж лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-08 17:11:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/Эрдэнэ-Зуу хийдийн Хамба Лам Х.Баасансүрэн Ш.Буянжаргал охины эмчилгээний зардалд зориулан энэ сарын 16-нд МҮЭСТО-нд "Бусдын төлөө гэрэлтье" лекц уншихаар болжээ.

Нэг ой хоёр сартай Ш.Буянжаргал охин хорвоод мэндлэхдээ төрөлхийн дөрвөн мөчний ясжилтын дутуу хөгжилтэй буюу баруун гартаа хоёр, зүүн гартаа долоон хуруутай, хоёр хөлдөө дөрвөн хуруутай төржээ. Охиныг БНСУ-д дөрвөн удаа хагалгаанд оруулах шаардлагатай байгаа бөгөөд нийт 200 сая төгрөг шаардлагатай юм. Одоогоор охины эмчилгээний хандивын дансанд 40 орчим сая төгрөг цуглаад байгаа аж.

Эрдэнэ-Зуу хийдийн Хамба Лам Х.Баасансүрэнгийн лекцийн үеэр СТА О.Баянмөнх, Л.Банзрагч, Л.Нарантуяа, Э.Чулуунчимэг, Б.Энхбат болон Н.Мөнгөншагай нар оролцож, ая дуугаа өргөх юм. Бяцхан охинд туслах хүсэлтэй иргэд ХААН банкин дахь Ш.Буянжаргалын 5166258376 дансанд хандив өргөх боломжтой юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ