Аймгийн Цагдаагийн газарт согтуурал хэмжигч багаж хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Алтан, зөвлөлийн гишүүн, аймгийн ИТХ-ын ХЭЗДХХ дарга П.Баттулга нар согтуурал хэмжигч багаж болох 3 ширхэг драйгерийг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүний дотор архидан согтуурах болон мансуурах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зарим сумдын цагдаа нарыг согтуурал хэмжигч хэрэгслээр хангахаар тусгасан байсныг инй ажил хэрэг болголоо.

Б.Замбал