Нийслэл дүүргийнхээ ойгоор тэнэмэл иргэддээ үйлчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-30 12:38:41

Улаанбаатар хотын 367 жилийн ой, Баянзүрх дүүргийн 50 жилийн ой болон "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гурван хэлтэс хамтран дүүргийнхээ  нутаг дэвсгэрт байгаа тэнэмэл иргэдийг цуглуулах, тэдгээрийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхээр “Хайрын гар” арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд тогтсон гэр оронгүй тэнүүчилж байгаа иргэдийг халуун усанд оруулан хувцас хунарыг цэвэрлэн, шинэ хувцас өглөө. Мөн хүн бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан эм тариагаар нэг удаа үйлчилсэн байна. Тус үүргийн Хөдөлмөрийн хэлтсээс мэргэжилтэй хүмүүсийг ажлын байранд зуучилж, тэнэмэл хүүхдүүдэд дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Халамжийн хэлтэс хамтран хооллох, эмчлэх, хувцаслах үйлчилгээ үзүүлэв. Тэнэмэл иргэдийг ийнхүү баярлууллаа.

 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ