“Дэлхийн Зөн” ОУБ-аас хэрэгжүүлж буй зарим ажлыг үргэлжлүүлэхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-10 20:39:32
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  “Дэлхийн Зөн” ОУБ-ын Эрдэнэт Нутгийн хөгжлийн хөтөлбөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ХГБЗХГ, Эрүүл мэнд, БОЭТ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн удирдлагууд  ирэх оны зургаадугаар сар хүртэл  хамтран ажиллах ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Уулзалтын үеэр ХГБЗХГ, ХХҮХ-ээс  “Дэлхийн Зөн”  олон улсын байгууллагыг өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн сургалт, сурталчилгаа, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй зарим ажил,  гэр бүлийн боловсролыг  дээшлүүлэх төрөл бүрийн сургалтаа үргэлжлүүлэхийг хүслээ.
Учир нь “ Дэлхийн Зөн”-өөс хэрэгжүүлдэг  хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа нь оновчтой, үр дүнтэй байдаг гэж тэд дүгнэн хэллээ. Түүнчлэн уулзалтын үеэр Эрдэнэт Нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Ц.Ганзориг ирэх сард “Дэлхийн Зөн” ОУБ-ын Монгол дахь удирдагч Орхон аймгийн Засаг даргатай “Тогтвортой хөгжлийн санамж бичиг”  байгуулна гэдгийг мэдээллээ. Санамж бичгийн гол зорилго нь  Дэлхийн Зөнгөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх тлаар тусч байгаа ажээ.
“Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагын Эрдэнэт Нутгийн хөгжлийн хөтөлбөр нь ирэх оны зургаадугаар сард хаагдах юм.
Дашрамд дурдахад,  Эрдэнэт Нутгийн хөгжлийн хөтөлбөр нь Орхон аймагт 2001 онд байгуулагдаж Өрхийн эрүүл  мэндийн гурван төв, цэвэр усны худаг байгуулж 1000 гаруй иргэнийг тогтвортой ажлын байртай болгожээ. Мөн сургууль засвардсан хүүхдүүдийг бичиг үсэгтэй болгох, 1000 гаруй өрх айлын орон, байрны нөхцөлийг сайжруулжээ.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ