НАТО Оросын хил дагуух цэргийнхээ тоогоо өсгөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-10-30 13:50:52

МОСКВА. /Sputnik/. Оростой хил залгаа улсуудад НАТО цэргийн хүчээ зузаатгана хэмээн хэвлэлд бичсэнийг тус эвслийн хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Кармен Ромеро няцаасан байна.

Польш болон Эстони, Латви, Литва зэрэг Балтын тэнгисийн орон руу тус бүр 1000 орчим цэрэгтэй батальон  эсвэл тус бүс нутагт ганц батальон илгээхээр  Умард Атлантын цэргийн эвсэл төлөвлөж буй тухай дипломат болон цэргийн эх сурвалжуудаас “Wall Street” сэтгүүл лхагва гарагт иш татан мэдээлсэн юм.

“Долдугаар сард Варшавт болох НАТО-ын орнуудын уулзалтаар бид аюулгүй байдалд эрсдэл учруулаад буй сорилтууд, тухайлбал, яаж урт хугацаанд зохицох хамтарсан хамгаалалтыг бэхжүүлэх талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Гэвч бид тодорхой сонголтуудын талаар энэ шатанд зөвлөөгүй байна” хэмээн Ромеро тайлбарлажээ.

НАТО-ын цэргийн хүч тоог нэмэх талаар ямар ч хэлэлцээ хийгээгүй хэмээн Европ дахь хамтрагчийн эх сурвалжуудаас нотолсон байна. НАТО-Оросын харилцаанд гарч болох ямар нэгэн өөрчлөлт НАТО-Оросын хооронд байгуулсан баримт бичгийн заалтаас гажих ёсгүй хэмээн тус эх сурвалжууд мэдээлсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ