Нэг хүүхэд бодлогыг халсанд хятад залуус сэтгэл өндөр байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-30 14:03:20

БЭЭЖИН. /NHK/. Хятадын эрх баригчид нэг хүүхэд бодлогыг халсан нь Бээжин хот дахь залуучуудад ихэд таалагдаж байна.

Өдгөө таван сартай жирэмсэн эмэгтэй уг шийдвэрт ихэд баяртай байгаагаа илэрхийлээд, нэг хүүхэд бодлого шударга бус байсан гэж хэлэв. Хоёр хүүхэд тэжээх чадвартай, залуу байгаа дээрээ дахин хүүхэд гаргах хүсэлтэй байгаагаа тэрбээр хэлжээ.

Харин хоёр дахь хүүхдээ гаргахад хаана амьдрах, эхний хүүхдийг маань хэн харах гэх зэрэг асуудал байна гэж түүний нөхөр хэлсэн байна.  

Хятадад хүн амын дунд залуучуудын тоо буурсантай холбоотойгоор энэ нь нүдээ олсон шийдвэр боллоо гэж нэгэн залуу хэлжээ.

Энэ бодлогыг халснаар, хүмүүс илүү олон сонголттой болох боловч бүх гэр бүл хоёр хүүхэдтэй болохгүй байх. Учир нь асуудал их байна гэж өөр нэгэн залуу эмэгтэй хэлэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ