Грекийн Лесбос арал дээр 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-13 10:09:20
АФИН. /BBC/. Грекийн зүүн хэсэгт байрлах Лесбос арал дээр 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж байшин барилга нурж, 1 хүн амиа алджээ.

АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлж байгаагаар даваа гарагт Эгийн тэнгист 10 км гүнд газар хөдөлсөн байна. Лесбос арлын албаны хүмүүсийн мэдээлснээр  800 орчим хүн оршин суудаг тосгоны бараг бүх чулуун байшингууд нуржээ.

45 настай эмэгтэй нурангинд дарагдан амиа алдаж, 11 хүн хүнд бэртэж гэмтсэн байна. Үргэлжилсэн чичиргээ мэдрэгдэж байгаа тул Грекийн засгийн газраас тус нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр цэргийн хүчнийхнийг илгээсэн байна.

Ливийн цагаачид Лесбос арлаар дамжин өнгөрч Европын орнууд руу гардаг юм. 4000 орчим хүн тус арал дээрх хоргодох байранд байрлаж байгаа ажээ. 
Х.Сарнай 
Холбоотой мэдээ