Дархан-Уул аймгийн автобуудал 24 цаг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-13 15:23:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн автобуудлыг 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлсэн талаар өнөөдөр Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлэв.

Дархан-Уул аймаг нь ОХУ-ын Хиагт, Улаан-Үд хот болон Орхон, Булган, Сэлэнгэ Хөвсгөл аймгийн чиглэлд дамжин өнгөрөх гол төв нь болдог бөгөөд  сард АТҮТ-ийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн болон хувиараа тээвэр эрхлэгчдийн 60 мянга гаруй зорчигч тогтмол дайран өнгөрдөг.  Мөн  автобуудал нь жилд 800 мянга гаруй зорчигчид үйлчлэх хүчин чадалтай  юм. Тиймээс тус автобуудлыг 24 цагийн үйл ажиллагаатай болгож, өндөр настан, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдийн амрах өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Тус төв 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан орон нутгийн салбар, төвүүдийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байгаа юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ