Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-06 09:35:24

КАИР, 2024 оны тавдугаар сарын 6 /Anadolu/. Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар Египетэд хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээ дууссан гэж Палестины ХАМАС бүлэглэл ням гарагт мэдэгджээ.


ХАМАС-ын хариуг Египет, Катарын зуучлагчдад уламжилсан төлөөлөгчид бүлэглэлийнхээ удирдлагатай зөвлөлдөхөөр ням гаргийн орой Египетийн нийслэл Каир хотыг орхин явна. Бид олон нийтийн шаардлагад нийцсэн тохиролцоонд хүрэхээр зорьж байна” гэж ХАМАС-ын мэдэгдэлд дурдсан байна. Гэхдээ ямар хариу өгсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.


Египетийн төрийн мэдлийн Аль-Кахера Ньюс” телевиз хэлэлцээний талаар мэдээлэл бүхий эх сурвалжийг эш татан мэдээлэхдээ, ХАМАС бүлэглэлийнхэн Газад гал зогсоох хэлэлцээр байгуулах Египетийн саналд эцсийн хариуг” өгөхөөр мягмар гарагт Каирт эргэн ирнэ гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Газын зурваст гал зогсоох хэлэлцээртэй холбоотой бүх асуудлыг Египетийн аюулгүй байдлын төлөөлөгчид болон ХАМАС-ын төлөөлөгчид хэлэлцжээ. Яриа хэлэлцээнд ихээхэн ахиц дэвшил гарсан гэдгийг эх сурвалж онцолсон ба түүнээс өөр мэдээлэл өгөөгүй байна.


Ням гаргийн өглөө Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурваст барьцаалагдаад байгаа хүмүүсийг сулласны хариуд довтолгоог зогсоох уриалгыг хүлээн авахаас татгалзаж, дайныг одоо дуусгавал Палестины бүлэглэл эрх мэдэлдээ хэвээр үлдэх болно гэж мэдэгджээ. 


Харин ХАМАС-ын тэргүүн Исмаил Ханиягийн хувьд, Б.Нетаньяхуг Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулах хүчин чармайлтыг сулруулж байна гэж буруутгасан байна. ХАМАС-ыг Израилын 130 гаруй хүнийг барьцаандаа байлгаж байгаа гэж үзэж байгаа юм. Барьцааны хүмүүсийг суллах талаар гэрээ байгуулсны хариуд Газын зурвас руу хийж буй дайралтаа зогсоохыг ХАМАС бүлэглэлийнхэн шаардаж байгаа аж. 

Холбоотой мэдээ