Нийт 244.0 сая ам.доллар нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн 10 хоногт гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар нийт 244.0 сая ам.долларыг ялгаатай ханшаар арилжааны банкуудад нийлүүлэв. Үүнд:
- Тавдугаар сарын 2-нд 89.0 сая
ам.доллар,
- Дөрөвдүгээр сарын 30-нд 105.0
сая ам.доллар,
- Дөрөвдүгээр сарын 24-нд 50.0
сая ам.долларыг тус тус нийлүүлжээ.
Своп, форвард арилжаагаар банкууд валют худалдан авах санал
ирүүлээгүй байна.
Тодруулга: Ялгаатай ханшаар хийсэн арилжаа гэдэг
нь банкуудын өгсөн саналын ханшаар амжилттай биелүүлсэн арилжааг нэрлэдэг.