Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-05-06 06:19:29

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. 2024 оны тавдугаар сарын 6-12-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

5 дугаар сарын 6-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

5 дугаар сарын 6-нд: Монгол хэл хуур тоглооч, судлаач, өвлөн уламжлагч, урлаач нарын анхдугаар чуулган болно.


5 дугаар сарын 6, 7-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

5 дугаар сарын 6-9-нд: Жуулчны улирлыг угтан БНСУ-ын Сэжун их сургуулийн “Зочлох үйлчилгээ”-ний эксперт багш нартай дөрвөн өдрийн сургалт зохион байгуулна.

5 дугаар сарын 7-нд: Морин хуурчдын үндэсний чуулган болно.

5 дугаар сарын 7-19-нд: “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор зохион байгуулна.

5 дугаар сарын 8-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

5 дугаар сарын 9, 10-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

5 дугаар сарын 10-нд: Морин хуурын чуулгын “Монгол” уран бүтээлийн тоглолт Улсын Филармонийн тайзнаа болно.

5 дугаар сарын 10-20-нд: XAOS-Экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно.

 

“Магдалэний наманчилал” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд гарч байна.

 Монгол Улсын Соёлын Яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Дүрслэх урлагийн долоо хоног” буюу “Art week-2024 үзэсгэлэн үргэлжилж байна.

Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд  гарч байна.


Орон нутагт:

5 дугаар сарын 6-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төв талбайд Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас оруулж ирсэн жимс жимсгэний тарьц суулгац, бордоо, багаж тоног төхөөрөмжийг худалдаална.

5 дугаар сарын 9-нд: Дундговь аймагт  Төрийн албан хаагчдын Үндэсний бичгийн цахим бичвэрийн уралдаан болон ЕБС-ийн 7-12 дугаар сангийн суралцагчдын дунд үндэсний бичгээр бичих “Уран бичлэг”-ийн уралдаан тус тус болно.

5 дугаар сарын 9-10-нд: “Дундговио ногооруулъя” тарьц, суулгац, багаж тоног төхөөрөмж, төмс хүнсний ногоо, мандлын цэцгийн үр, үрсэлгээний үзэсгэлэн худалдаа болно.

5 дугаар сарын 11-нд: Увс аймгийн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаангом суманд зохион байгуулна.

5 дугаар сарын 11-нд: Дундговь аймагт бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулна.

 

Холбоотой мэдээ