Сүүлийн таван жилд хорт хавдрын улмаас 600 орчим хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 15:38:38

Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв, “Сайнсанаа хөгжил” төрийн бус байгууллага хамтран энэ оны  10 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд “Хавдрын эсрэг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх” аяныг Арвайхээр хотноо зохион байгууллаа.

Хорт хавдар хожуу шатандаа оношлогдон хяналтад буй өвчтнүүдийн 50 хувь нь хэвтрийн байдалтай байгаа тул нийгэм хамт олны туслалцаа, дэмжлэг ихээхэн шаардагддаг. Тиймээс  эдгээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд нийгэм, хамт олны идэвхи оролцоог бий болгох, сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сэтгэлийн дэм” хандивийн хайрцаг аялуулж байгаа ба хавдартай хүмүүсийн ар гэрийхэнг сургалтанд хамруулж, тухайн өвчтөнд хэрхэн хандах, сувилах талаар мэдлэг олгож байгаа юм. Хандивын аянаар цугларсан мөнгийг амьдралын боломж тааруу, хавдартай иргэдэд сэтгэлийн дэм болгох өгөх юм байна.
Өвөрхангай аймагт сүүлийн таван жилийн байдлаар 776 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож, 563 хүн хорт хавдрын улмаас  нас барсан байна. Аймгийн хэмжээнд хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний өмөн 37,6 хувиар тэргүүлж, ходоодны өмөн 10.3 хувь, уушигны өмөн 7.8 хувь, улаан хоолой 7.7 хувь , умайн хүзүүний өмөн 6,4 хувиар удаалж байдаг байна. Хорт хавдраар шинээр оношлогдож байгаа иргэдийн өвчлөлийг хавдар өвчний үе шатаар харуулахад эрт үедээ 24.6 хувь, хожуу үедээ 71.9 хувь нь оношлогдсон байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ