Газар нутгийн маргааныг таслах шүүх хуралд Хятад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-30 16:04:49

БЭЭЖИН. /TASS/. Филиппиний гаргасан нэхэмжлэлийн дагуу Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг таслах Гаагийн Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын хуралд Хятад оролцохоос татгалзлаа. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн дэд сайд Лю Жэньминь мэдэгджээ.

“Гаагийн олон улсын шүүхэд гаргасан Филиппиний нэхэмжлэлийн тухайд 2013 оноос хойш сүүлийн 2-3 жилд Хятадын байр суурь маш тодорхой байгаа. Хятад улс энэ шүүх хуралд оролцохгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус улсын гадаад бодлогын байгууллагын тэргүүний орлогч цохон тэмдэглэсэн байна.

Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппин болон Хятад хоорондын газар нутгийн маргааныг шүүхээр хэлэлцэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг Гаагийн Хөндлөнгийн шүүхийн байнгын танхим 10 дугаар сарын 29-нд гаргажээ. Энэ бүс нутагт Хятадтай хийж буй газар нутгийн маргаанаа таслах нэхэмжлэлийг Филиппиний эрх баригчид олон улсын шүүхэд 2013 онд дангаар өгсөн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ