"Цэргийн сувилагч-2017" хоёрдугаар чуулган боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын сувилагчдын нийгэмлэг, Гамшиг,яаралтай тусламжийн сувилагчдын холбоо, Сувилахуйн мэргэжлийн холбоо хамтран “Халдварын хяналт, урьдчилан сэргийлэх” сэдэвт “Цэргийн сувилагч-2017” хоёрдугаар чуулган зургаадугаар сарын 9, 10-нд Улаанбаатар хотноо амжилттай болсон юм. Уг чуулганд нийт хил, зэвсэгт хүчний цэргийн сувилагч, АНУ-ын Армийн сувилагч нараас гадна Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Р.Сэрээтэр, ахлах сувилагч Б.Отгонсүрэн, дурангийн сувилагч Г.Дариймаа, сэхээний сувилагч Б.Отгонтуяа, сэхээний сувилагч Т.Өлзийцэцэг, сувилагч Ж.Мөнхжаргал нар оролцжээ.
Энэхүү чуулга нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд цэргийн сувилагч, тусгай мэргэжилтний оролцоо болон сувилахуйн тусламж үйлчилгээг бие бүрэлдэхүүн, түүний гэр бүлд үзүүлэхэд хамт олны гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, цэргийн сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх зорилгын хүрээнд боллоо. Чуулганд оролцсон сувилагч нарт сувилахуйн болон халдварын хяналт, урьдчилан сэргийлэхтэй холбоотой тараах материал, гарын авлага, тахалын нэг удаагийн өмсгөл өгсөн юм гэж ТТАХНЭ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Ж.Батсайхан