Сүрьеэг ДОХ-той адилтгав

Дэлхийд | Эрүүл мэнд
aminaa@montsame.mn
2015-10-30 16:52:25

ЛОНДОН. /BBC/.  Сүрьеэ өвчин ДОХ-ын адил амь насанд онц аюултай халдварт өвчнөөр тодорсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

2014 онд сүрьеэ өвчнөөр 1.1 сая, ДОХ өвчнөөр 1.2 сая өвчтөн нас баржээ.

Эмчлэх боломжтой өвчин гэхэд сүрьеэ өвчнөөр нас барсан хүний тоо байж боломгүй олон байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үзэж байна.

Сэтгэл эмзэглүүлсэн тоо баримтын талаар, сүрьеэ өвчний эсэргүүцэх хэлбэрийг олж эмчлэх сорилтод ялагдаж байгаа тухай “Medecins Sans Frontieres” хүмүүнлэгийн байгууллага дэлхий дахинд анхааруулав.

“Дэлхийд хамгийн олон нас барсан өвчтний тоогоор сүрьеэ, ДОХ өвчин өрсөлдөж байна” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэ хариуцсан захирал Марио Равильоне мэдээллээ.

Сүрьеэгийн ихэнх шинэ тохиолдлыг Хятад, Энэтхэг, Индонез, Нигери, Пакистан улсад бүртгээд байна. ДОХ өвчнөөр нас барагсдын тоо 2000 оны дунд үеэс эхлэн буурч эхэлсэн бөгөөд одоо жилд 1.2 саяар хязгаарлагдах болжээ.

“1990 оноос асар их өөрчлөлт гарсан боловч хэрэв дэлхий энэ тахлыг төгсгөл болгоё гэвэл тусламжийн цар хүрээг нэмж, судалгаанд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чен хэлсэн байна

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ