Жүжигчин Г.Цэрэнболд Чингис хааны дүрийг бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-30 18:09:54

АНУ-ын "Netflix" компанийн бүтээл “Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд “Чингис хаан”-ы дүрийг бүтээжээ.

Монголын кино урлагийн салбарт дүр төрх, авъяас чадвар, дуу хоолойгоороо ялгарч чаддаг тэрбээр энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа кино зураг авалтын явцад авхуулсан зургуудаа оруулан мэдээллээ.

Малайз, Казахстан, Италид зураг авалтаа хийсэн энэхүү бүтээл энэ оны сүүлээр олны хүртээл болох аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил жүжигчин Б.Амарсайхан Холливуудад монголын жүжигчдийн салхийг хагалан “Марко Поло” олон ангит кинонд тоглож байсан удаатай. Түүний араас тус олон ангит киноны хоёрдугаар бүлэгт Монголын 20 гаруй жүжигчин тэнцэн дөрвөн гол дүр бүтээсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ