Малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж байгаа гэв

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 18:15:59

Өвөрхангай аймгийн Засаг даргын 01 албан даалгавар, мөн ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, сумын мал аж ахуйн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажил 86,8 хувьтай байна.

Энэ өвөл аймгийн хэмжээнд 15338 малчин өрхийн 9244 хот айлд 4,5 сая мал өвөлжих бөгөөд өөрийн аймагт 792 өрхийн 290556 мянган мал, Булган, Төв аймгийн нутагт 158 өрхийн 96736 мал оторлох юм.

Одоогоор аймгийн хэмжээнд малчид 35000 тн, гар тэжээл 6600 тн тэжээл бэлтгэх ёстойгоос биелэлт 88 хувьтай байна. Аж ахуйн нэгжүүд аймаг дахь аюулгүй нөөцөд 1454 тн өвс, 374 тн бэлдэхээс 64,3 хувийн биелэлттэй байгаа аж.

Урд өмнөх жилүүдэд зудын гамшгийг биеэр туулж хаширсан малчид маань энэ оны өвөл, хаврыг ширүүхэн болох чимээнээр бэлтгэлээ сайтар базааж, өрх бүр хичээн зүтгэж байгааг аймаг, сумын удирдлагууд талархан онцлож байв.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ