Морин уралдаануудад мэргэжлийн байгууллагаас хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-19 18:24:53
Увс /МОНЦАМЭ/ Зуны саруудад баяр наадам ихэсч, тэр хэрээр хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гардаг. Иймд энэ жил Увс аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй морин уралдаануудад мэргэжлийн байгууллагаас хяналт, шаардлага тавьж ажиллах юм байна.
Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 1 хүртэл хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Гэвч энэхүү шийдвэрийг зөрчиж өнгөрөгч 4-р сард Тэс суманд хурдан морины уралдаан зохион байгуулагджээ.
Уг нь бол долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулах журамтай. Гэвч судалгаагаар худан морь унаач хүүхдүүдийн 68,4 хувь нь 5-7 насандаа хурдан морь унасан байх юм. Энэ мэтчилэн унаач хүүүхдийн эрх хамгааллыг зөрчихийн зэрэгцээ тэдний хөдөлмөрийг үнэлдэггүй байна. Иймд энэ жилээс эхлэн аймгийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хяналт, шаардлага тавьж ажиллах аж.
Б.Замбал
Холбоотой мэдээ