Гемодиализийн эмчилгээнд 145 иргэн үнэгүй хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-20 18:21:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас эхлэн хувийн хэвшлийн 7 эрүүл мэндийн байгууллагаар154 иргэн үнэ төлбөргүй үйлчлүүлэн нийслэлийн хэмжээнд хүлээх шаардлагагүй боллоо гэж ЭМЯ-наас мэдээллээ.

2016 оны есдүгээр сард улсын хэмжээнд 98 гемодиализийн аппаратаар 498 хүнд гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж, 67 иргэн эмчилгээнд хамарч чадахгүй хүлээгдэж байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 163 гемодиализийн аппаратаар 575 иргэн гемодиализ эмчилгээнд хамрагдан  хүлээгдэлгүй болжээ.

Орон нутагт 16 аймаг гемодиализ эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор иргэн удаан хугацааны эмчилгээ шаардах гемодиализ эмчилгээг оршин суугаа нутаг дэвсгэртээ хийлгэх боломж бүрдэж байна.
Цаашид Хөвсгөл, Архангай,  Төв аймаг, ХӨСҮТ-д нийт 8 гемодиализийн аппарат суурилуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий 7 эрүүл мэндийн байгууллага /Люкс диализ ХХК-ий “Люкс диализ клиник”, Хурилдуур ХХК-ны Эрин эмнэлэг, Интернейшнл медикал сентер ХХК-ий Интермед эмнэлэг, Интенсивкаре ХХК-ны ICU эмнэлэг, Сити-Энержи ХХК-ий Улаанбаатар мед эмнэлэг, Ачтус ХХК-ны Агапе хоспис, Нарт-Эрдэнэс ХХК-ны Кидней Кейр гемодиализийн эмнэлэг/ шалгарч ЭМЯ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хооронд эмчилгээний чанар, үр дүнд хяналт тавьж, худалдан авахаар чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “Эрүүл мэндийн даатгалын сангаар  дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”-г байгуулжээ.

Ж.Болор
 
Холбоотой мэдээ